Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
106 СУРГУУЛЬ, 51 ЦЭЦЭРЛЭГ АЖИЛ ХАЯЖЭЭ

Багш нар цалингаа 3.5 сая болготол ажил хаялтаа зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байна. УИХ-ын холбогдох байнгын хороо багш нарын цалинг 10 хувь+100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх санал гаргасан. Гэсэн ч энэ нь төдийлөн сайн нэмэгдэл биш гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 603 боловсролын байгууллага 31413 багш ажил хаялтад нэгдсэн байна. Энэ нь нийт багш, ажилчдын 40 гаруй хувь нь ажил хаяад байгаа гэсэн үг юм. Үүнээс нийслэлийн хувьд 106 сургуулийн 10697, сургуулийн өмнөх боловсролын 51 цэцэрлэгийн 9129 багш ажилчид хаяад байна.

Иймд нийслэлд нийт 357 боловсролын байгууллагын 19826 багш ажилчид ажил хаясан байна гэсэн үг. Харин орон нутагт 102 ЕБС-ийн 7538, сургуулийн өмнөх боловсролын 138 цэцэрлэгийн 3600, зургаан коллежийн байгууллагын 452 багш ажилчид ажил хаяад байна.

24 Oct 2025 09:50AM
З.ЗАЯА
287
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ