Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Д.АМАРБАЯСГАЛАНТАЙ АДИЛ НЭРТЭЙ ГЭРЧ АМАРБАЯСГАЛАНГ БАРИВЧИЛЖЭЭ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр телевизийн ярилцлагад оролцох үеэр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг нүүрсний 40 их наядын хултайн хэрэгт хамгийн их хамааралтай гэдгийг мэдээлсэн. Тэрээр Тавантолгой орд газрын Бор тээгийн уурхайд өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан оролцдог бөгөөд ямар ч шалгаруулалтгүйгээр “Админерал” компанид 7,8 сая ам.доллар буюу 25 орчим тэрбум төгрөгийн тэндэрт шалгарсан асуудал маргаан дагуулсаар байна. Хэдийгээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан “Админерал” компанитай ямар ч хамааралгүй гэж удаа дараа мэдэгдэж байгаа ч МАН-ын дийлэнх гишүүд түүнийг нүүрсний хулгайтай холбоотой хэмээн мэдээлсээр байна. УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд “Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайн загалмайлсан эцэг” хэмээн ярьсан билээ. Нүүрсний хулгайн эргэн тойронд болсон үйл явдлуудтай холбоотой “Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийг баривчилж, ял эдлүүлж буй.

Тэгвэл Б.Ганхуяг нь шоронд хоригдохоосоо өмнө буюу Эрдэнэс тавантолгой ХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Амарбаясгалан гэх хүнд ноцтой мэссэж бичсэн бөгөөд мэссэж хүлээн авсан Амарбаясгаланг гэрчийн хамгаалалтад нэн яаралтай авах тухай асуудлыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдсэн билээ. Ноцтой хэргийн мэссэн хүлээн авсан Амарбаясгалан нь Чингэлтэй дүүргийн улс төрийн ажилтан бөгөөд түүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай андуурч мэссэжээ илгээсэн гэж үзэж байгаа юм. Тэгвэл АТГ-аас иргэн Амарбаясгаланг баривчилсан бөгөөд Амарбаясгалан баривчлагдах үедээ “гэрчийг хамгаалахгүй, баривчиллаа” гэх утга бүхий лайв дамжуулсан байна. Хууль хяналтын байгууллага гэмт хэргийн мэссэж хүлээн авсан Амарбаясгаланг гэрчийн хамгаалалтад авсан уу, баривчилсан уу гэдэг нь тодорхой бус байна. 

 

24 Oct 2025 12:28PM
З.ЗАЯА
1240
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ