УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАНГ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Тавантолгой ордын Бор тээгийн уурхайд улс төрийн нөлөөллөө тогтоосон буюу арын хаалгаар өөртөө давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна. Тэрээр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдтай нийлж, хоёр талын хамаатны дүүгийнхээ нэр дээр хамтарсан компани үүсгэж, Бор тээгийн ордод 7,8 сая ам.долларын тендерт ямар ч өрсөлдөгчгүй ялсан байна. Энэ нь Монголын эдийн засагт их хэмжээний хохирол учруулсан бөгөөд өөрт давуу байдал бий болгон ашиг хонжоо хайсан гэх хэрэгт буруутгагджээ.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг нүүрсний энэ хулгайн хэрэгт холбоотой гэдгийг тогтоовол гишүүний бүрэн эрхээс нь ч чөлөөлөх асуудал хөндөгдөх юм байна.
27 Oct 2025 09:39AM
431
Сэтгэгдэлүүд

11°C
