
Хоёр хүний амь хөнөөсөн гэх Д-д холбогдох хэргийг прокурорт буцаасан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас хэргийг дахин шалгаж эхлээд байсан юм. Тэгвэл 16 настай хохирогч охины ээж хамжигчдын зургийг нийгэмд ил гаргасан. Хохирогч охины цогцсыг цүнхэнд хийж, хажууд нь цай ууж инээж суусан этгээдүүдийг хохирогч хэмээн үзэж байсан бол эдгээр этгээдүүдийг гэмт хэрэгтнүүд хэмээн сэжиглэж цагдан хорьж эхэлжээ. Яллагдагч Э.Г-г бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон”, Э.Н-г “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.
Шүүхээс Э.Г, Э.Н нарыг цагдан хорих үндэслэл байгаа болох нь прокуророос танилцуулсан баримтуудаар нотлогдож байх тул 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

11°C
