
Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн тал огцруулахыг завдсан. Ингэхдээ Үндсэн хууль зөрчсөн байгааг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан тогтоогоод байна. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны тогтоол нэгэнт Засгийн газрыг бүрэлдэхүүнээрээ үргэлжлүүлэн ажиллахтай холбоотой шийдвэр гарсан ч танхимынхаа эсрэг ажилласан зарим сайд нарыг үргэлжлүүлэн үлдээх үү гэдэг сонголт Ерөнхий сайд Г.Занданшатарт үлджээ. Өөрөөр хэлбэл, Хүн намын гишүүн, Шадар сайд Т.Доржханд, Боловсролын сайд П.Наранбаяр, ИЗНН-ын сайд Б.Батбаатар нар танхимдаа “үнэнч” байж чадаагүй эсрэг ажилласан. Тэгвэл эдгээр сайд нарыг чөлөөлөх ёстой гэж МАН-ын зарим гишүүд үзэж байна. МАН парламентад 68 суудалтай ч тус намын дарга Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн бусад намтай хамтрах хууль бус хамтрал Г.Занданшатарын үед ч үргэлжилж байна. Засгийн газар огцрох үед бусад намын хамтрал үүргээ гүйцэтгэх ёстой ч тэд танхимаа хамгаалж чадахгүй байгаа нь УИХ-д суудалтай жижиг намуудтай хамтрах шаардлагагаүй гэдгийг илэрхийлж байгаа юм.
Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаасаа урвасан жижиг намуудын төлөөллийг Засгийн газраас гаргаж чадах уу гэдэг асуудал үүссэн байна. Харамсалтай нь Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд намынхаа их хурал болтол хүний өөрийнгүй хэнийг ч ажлаас халахгүй гэх байр сууриаг баримтлаж байгаа нь МАН-ын гишүүдийн хувьд таагүй байдлыг үүсгэжээ. Энэ нь танхимаа огцруулах ажиллагаанд нэгдсэн жижиг намуудын дарга нарыг Засгийн газраас гаргаж чадахгүй гэдгийг илэрхийлж байгаа юм.

7°C
