Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХИЙН ТУЛД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ

Багш, эмч нар үндсэн цалингаа нэмүүлэхээр жагсаал цуглаан зохион байгуулж, улсын сургууль, цэцэрлэгүүд ажил хаяад байна. Багш нарын ажил хаялтаас үүдэж эцэг эхчүүд ажилдаа ч явж чадахгүй нөхцөл байдал ч үүсээд байгаа юм. Засгийн газар эмч, багш нарын цалинг нэмэхийн тулд зарим төрийн албан хаагчдын цалингаас хасч, зардлыг 10 хувь танах төлөвлөгөө гаргаад байсан юм. Тэгвэл өнөөдөр багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд сар бүр хүүхдэд өгдөг 100 мянган төгрөгийг хасах асуудлыг ярьжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг хасч, эмч, багш нарын цалинг 3.5 саяд хүргэх төлөвлөгөөг МАН-ын зарим гишүүд санал болгожээ. Тодруулж хэлбэл, УИХ-ын Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг дээр ийм санал гарч, гишүүд ярилцаж байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар БГД-ээс сонгогдсон Х.Ганхуяг ажиллаж энэ саналыг гаргажээ.

27 Oct 2025 11:11AM
Б.БОЛД
571
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ