
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө авлига, албан тушаалын гэмт хэргүүдтэй тэмцэх, төрийн албан хаагчдыг үр ашигтай ажиллуулах, гадаадад оргон зайлсан гэмт этгээдүүдийг монголд эргүүлэн авчрахтай холбоотой 5Ш ажиллагааг эхлүүлсэн. Энэ ажиллагааг олон нийтэд зарлахад ард түмэн баяртайгаар хүлээн авсан бөгөөд залуу Ерөнхий сайдын хувьд зоригтой ажиллаж байна гэсэн имижийг бүрдүүлсэн юм. Харамсалтай нь дээрх ажиллагаа зарлагдаад хэрэгжээгүй байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар өөрсдөө авлига, албан тушаал, хулгай луйврын хэрэгт холбогдлоо.
УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө МАН-ын удирдлагууд авлига, албан тушаалтнуудтай тэмцэх зорилт тавьсан нь иргэдээс оноо авч, сонгуульд МАН олонхи болсон. Гэвч энэ бүхэн нь ард түмнийг хууран мэхлэсэн, дүр үзүүлсэн зорилго байсныг одоо өрнөөд буй улс төрийн үйл явдлууд харуулж байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжих, бусдаас хахууль авах, улс төрийн нөлөөллөө өөртөө давуу байдлаар ашиглаж бусдад хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Авлига, албан тушаалтай тэмцэнэ гэсэн хүмүүс өөрсдөө авлигын хэрэгт холбогдсон нь ийнхүү монголчуудыг хуурч, мэхлэсэн гэдгийг харуулж байна. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 23 настай хүү нь хэдэн арван тэрбумын үнэтэй хөрөнгийг найз охиндоо бэлэглэсэн зэрэг нь авлигын мөнгө байх магадлалтай гэдгийг монголчууд ярьж эхлээд байна.

7°C
