Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЦЕГ-ЫН ДАРГААР Ж.БОЛДЫГ ТОМИЛЛОО

Цагдаагийн Ерөнхий газрын даргаар генерал Ж.Болдыг томиллоо. Тэрээр Ерөнхий сайд Г.Занданшатарын хууль, эрхзүйн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм. Мөн өмнө нь 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү дахин томилогдож байна. Генерал Ж.Болд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн бөгөөд түүний зарлигаар генерал цол хүртсэн байдаг.

1996 онд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, 2019 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, 2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байв. Тодруулбал: 

  • 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
  • 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,
  • -2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга,
  • 2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ. 
28 Oct 2025 10:57AM
187
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ