
МАН-ын Бага хурлаар дүрмийн бус санал хурааж УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан намын дарга болсон. Хоёр дахь шатны санал хураалт явуулж дүрмийн бус ажиллагааг зохион байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Алдаржавхлан нар Д.Амарбаясгаланд тус биш ус болоод байна. Тиймээс МАН-ын бага хурлын болон бусад гишүүд намынхаа их хурлаар Д.Амарбаясгаланд намын тамга тэмдгийг өгөхгүй, харин Г.Занданшатартай өөр хүнийг өрсөлдүүлж сонгууль зохион байгуулах ёстой гэж бодож байна. Мөн МАН-ын Бага хурлыг анхнаас нь зохион байгуулалттай дүрмийн бус явуулсан нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санаа байсан ч гэх мэдээллийг зарим хүмүүс сошиалд бичиж байна. Учир нь тэрээр өөрийн үеэл болох Х.Нямбаатарт намынхаа тамгыг өгөх туйлын хүсэлтэй байгаа тул Д.Амарбаясгаланг дэмжсэн царайлж, ар хударгаар нь дүрмийн маш том алдаа гаргуулан ийнхүү замаасаа зайлуулах тактик боловсруулжээ гэх ч нэгэн байгаа юм.
Тэгвэл арваннэгдүгээрс арын 15-16-ны өдрүүдэд болох МАН-ын их хурлаар намын даргад Д.Амарбаясгаланг батламжлах боломжгүй гэж МАН-ын генсек Я.Содбаатар мэдэгдээд байна. Учир нь Д.Амарбаясгаланг эрүүгийн хэргээр яллагдагчаар татсан. Түүнийг бусдаас их хэмжээний авлига авч, улс төрийн албан тушаалаа хувьдаа ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 2-8 жилийн хорих ялтай эрүүгийн хуулиар яллаж буй. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг прокурор УИХ-д барьж магадгүй байна. Нэг үгээр Л.Оюун-Эрдэнэтэй үй зайгүй найз нөхдийн харилцаагаар улс төр хийж явсан Д.Амарбаясгалан замаас гарч, түүний оронд Л.Оюун-Эрдэнийн туйлын хүсэл болсон Х.Нямбаатарт намынхаа тамга тэмдгийг шилжүүлэх ажиллагаа их хурал дээр явагдаж магадгүй байгааг МАН-ын их хурлын гишүүд анзаарах хэрэгтэй болоод байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дүрмийн бус бага хурлын саналыг хүлээн зөвшөөрч Д.Амарбаясгаланд тамга шилжүүлсэн нь ч түүнийг матарласан улс төрийн нүүдэл болсон юм. Ингээд УИХ-ын даргаас нь ч буулгаж, парламентын танхимд хүний нүүр харах эцэсгүй болгож орхисон.
Одоо Д.Амарбаясгалан хуулийн байгууллагад өөрийнхөө хөрөнгийг нотлож, бусдаас их хэмжээний авлига авсан хэргээр хэд хэдэн удаагийн мэдүүлэг өгч, шалгуулна гээд түүнд ажил мундахгүй их болж байна. Харин хулгай, авлигад нэр холбогдсон хүнийг МАН-ын даргаар томилохгүй гэх нь ардын намын жирийн гишүүдийн зөв болоод байгаа энэ үеийн Л.Оюун-Эрдэнэ ашиглаж, Ерөнхий сайд Г.Занданшатартай хотын намын хорооны дарга Х.Нямбаатарыг өрсөлдүүлэх нүүдлээ хэдийнэ хийжээ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргад би эсвэл өөр хэн ч биш гэсэн хувийн өш хонзонгийн сэдлээ ийнхүү илэрхийлж байгаа юм.

11°C
