Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ТАНХИМАА ОГЦРУУЛАХ КНОП ДАРСАН С.АМАРСАЙХАНГ Г.ЗАНДАНШАТАР СОЛИХ ЁСТОЙ

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах кнопыг танхим дотроос нь зарим гишүүд дарсан байдаг. Эдгээрийн нэг нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүн намын Т.Доржханд, П.Наранбаяр нар юм. Засгийн газар бол танхимын зарчмаар ажиллах ёстой бөгөөд бүгд асуудал дээр байр сууриа нэгтгэх нь Засгийн газрын гишүүдийн үүрэг гэж хэлж болно. Гэтэл МАН-ын хагарал хуваагдал Засгийн газрын танхим дотор ч өрнөсөн юм. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Шадар сайд С.Амарсайхан дэмжсэн бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахын талд зогссон. Тэрээр Засгийн газар огцорсны дараа дахин томилогддог “ид шидэй” бөгөөд улс төрийн талуудын төлөөлөл болж томилогдсоор байсан юм. Тэгвэл энэ удаад ч Г.Занданшатарыг огцруулж дараагийн Засгийн газарт дахин томилогдоно гэсэн бодолтой байжээ. Зүгээр нэг томилгоо биш дараагийн Засгийн газрын тэргүүн болно гэж бодож, Г.Занданшатарын танхимыг огцруулах талд зогссон байдаг. 

Тэгвэл Засгийн газрынхаа эсрэг ажилласан Шадар сайд С.Амарсайханд Г.Занданшатар хариуцлага тооцох уу. Зарчмын хувьд түүнийг огцруулж, өөр хүнийг Шадар сайдаар томилох ёстой ч Г.Занданшатарт улс төрийн эр зориг дутагдаж, намынхаа их хурал хүртэл хэнийг ч халж солихгүй гэх байр суурьтай байна.

28 Oct 2025 11:31AM
З.ЗАЯА
161
Сэтгэгдэлүүд
Зочин2025-10-28 15:3266.181.176.128
Харин ч өөрийн итгэл үнэмшлээрээ байсан хүн
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ