Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МАН-ЫН ГЕНСЕК Я.СОДБААТАР УЗ-ИЙН ХУРАЛД ТАЛУУДЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ САНАЛ ГАРГАЖЭЭ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 12:00 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг урьж, өргөтгөсөн хурал хийж байгаа. Тэгвэл тус хурлаар МАН-ын генсек Я.Содбаатар хагаралдсан талуудыг эвлэрүүлэх ажлын хэсэг гаргахыг Удирдах зөвлөлийн гишүүддээ танилцуулжээ. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын намын дарга болох гэсэн өрсөлдөөн МАН-ыг хоёр хуваагаад байна. МАН-ын бага хурлын үеэр дүрмийн бус санал хурааж Д.Амарбаясгаланг намын дарга болгосон нь маргааны эхлэл болсон билээ.

Тэгвэл үүнээс үүдэлтэйгээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч огцроод байгаа юм. Тэгвэл МАН-ын удирдлагуудын зөрчилдөөнийг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулах саналыг МАН-ын генсек гаргасан байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нь Ерөнхий сайд Г.Занданшатарын талыг дэмжиж байгаа юм.

28 Oct 2025 01:52PM
318
Сэтгэгдэлүүд
сод2025-10-28 14:03103.212.117.92
содбаатар дандаа буруу ажиллах юмаа
Ф2025-10-28 14:34202.126.89.144
Эвлэрнэ гэдэг нь хулгайгаа хамгаална гэсэн үгүү уг нь ЕС хулгайтай эвлэрэхгүй гэж тодорхрой хэлсэн дээ
зочин2025-10-28 16:53157.15.7.108
юундаа эвлэрдийн нэг мөсөн энэ нам тараач салаач. бие биедээ хахууль л өгөх биз
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ