
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж талцаж, хуваагдсан намын гишүүдээ хэрхэн эвлэрүүлэх асуудлыг ярилцжээ. Ингээд МАН-ын генсек Я.Содбаатарын зүгээс намын гишүүдийг эвлэрүүлэх ажлын хэсгийг байгуулах санал гаргасан байна. Ажлын хэсгийг Өвөрхангайн угшилтай Д.Тогтохсүрэнгээр ахлуулах санал гаргасан ч Удирдах зөвлөлийнхөн Я.Содбаатартай нутаг нэг хүнээр ажлын хэсгийг ахлуулахгүй гэжээ. Ингээд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хүрэлбаатараар намын гишүүдийг эвлэрүүлэх ажлын хэсгийг ахлуулахаар болжээ.
МАН-ын гишүүд Д.Амарбаясгалан, Г.Занданшатарын талд хоёр хуваагдсан бөгөөд Д.Амарбаясгалангийн талаас УИХ-ын даргаа авна гэж зүтгэсээр байгаа юм байна. Мөн МАН-ын бүлгийн даргаа ч авна гэж Удирдах зөвлөл дээр хэлжээ.
МАН-ын гишүүдийг эвлэрүүлэх ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар ахалж байгаа бөгөөд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт тэргүүтэй талцал хуваагдал болсон гишүүдийг эвлэрүүлэхэд зуучлах юм байна.

11°C
