
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намын гишүүдийн хагарлыг 20 хоногийн хугацаанд эвлэрүүлэх ажлын хэсэг гаргасан байна. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар ахална. МАН-ын гишүүдийн хуваагдаж, талцаад байгаа гол маргаан болох нам доторх эрх мэдлээ алдахгүй гэж дайрч байгаа юм. Тиймээс ч УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дагагчид Ерөнхий сайд Г.Занданшатарыг Үндсэн хууль зөрчиж огцруулсан нь тодорхой болсон. Гэсэн хэдий ч тэд дахиад УИХ-ын даргын суудал болон МАН-ын бүлгийн даргын суудлыг авна гэж тэмцсээр байна. Энэ тухай МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хурцаар ярьсан ч шийдэлд хүрээгүй таржээ. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Г.Занданшатарын талд ялагдахгүй бөгөөд бууж өгөхгүй гэдгээ ч нэр үгээр илэрхийлсэн байна.
Хэдийгээр МАН-ын генсек Я.Содбаатарын зүгээс гишүүдийг эвлэрүүлэх ажлын хэсгийг гаргасан ч Д.Амарбаясгалангийн тал УИХ-ын даргын суудал, УИХ дахь МАН-ын бүлгийн суудлыг өгөхгүй бол эвлэрэхгүй гэж байгаа юм.

-29°C
