Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
М.ЭНХБОЛД УИХ-ЫН ДАРГЫГ ТОМИЛОХЫГ УЗ-ӨӨС ҮҮРЭГ БОЛГОХ САНАЛ ГАРГАСАН Ч Я.СОДБААТАР ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болсон. Тус хурлаар намын гишүүдийн эвлэрүүлэх ажлын хэсгийг гаргасан байдаг. Үүнээс өмнө Удирдах зөвлөлийн гишүүд цаг үеийн тодорхой саналуудыг гаргажээ. Тухайлбал, УИХ-ын дарга асан М.Энхболд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийг яаралтай хуралдуулж, УИХ-ын шинэ даргыг томилох ёстойг хэлсэн байна. МАН-ын Удирдах зөвлөл өргөн бүрэлдэхүүнээр хуралдсан бөгөөд УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсах ахмад гишүүдээ хуралдаа оролцуулсны нэг нь М.Энхболд байжээ.

Ингээд МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ дахь бүлэгт үүрэг даалгавар өгч, УИХ-ын шинэ даргыг яаралтай томилох асуудлаар М.Энхболд санал гаргасан байна. Гэвч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар энэ саналыг хүлээж аваагүй зөвхөн намын гишүүдийг эвлэрүүлэх ажлын хэсгийг байгуулаад хурлыг өндөрлүүлжээ. 

29 Oct 2025 11:02AM
369
Сэтгэгдэлүүд
Зочин2025-10-29 15:0666.181.176.128
Энэ Содбаатар яагаад ахмад хүний үг хүлээж авдгүй дураараа хүн бн
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ