Т.АЮУРСАЙХАН ХУГАЦААНААСАА ӨМНӨ СУЛЛАГДЖЭЭ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны шүүхээр хорих ялын хэмжээ буурч, 2 жил 8 сар болсон юм. Тэрбээр 2024 оны нэгдүгээр сарын 31-нд анх хоригдсон бөгөөд нүүрсний хулгайн хэргээр ял авсан юм. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно" гэж заасан. Энэ дагуу, анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө цагдан хоригдсон найман сарыг нь хасахаар хоёр жил болдог. Өөрөөр хэлбэл, Т.Аюурсайхан хоёр жилийн ял эдэлж, 2026 оны нэгдүгээр сард суллагдах байсан ч сайн хүмүүжсэн гэх үндэслэлээр хугацаанаасаа өмнө суллагджээ.
30 Oct 2025 12:43PM
236
Сэтгэгдэлүүд

11°C
