Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДАХИН ЯЛАГДАЛ ХҮЛЭЭХ ҮҮ

МАН-ын эвлэрэлийн ажлын хэсгийнхэн өчигдөр МАН-ын бүлгийг хуралдуулжээ. Тус хурлаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг, УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг томилохоор болсон. Ингээд талууд тамга, тэмдгээ гардан авлаа. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нь Ерөнхий сайд Г.Занданшатарын тал бол УИХ-ын дэд даргаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн тал билээ. МАН-ын 68 гишүүн 30, 38-аараа талцаж хуваагдсан.

МАН-ын даргын төлөөх сонгуулийн үйл ажиллагаа ийнхүү МАН-ыг хоёр хэсэг хувааж, эвлэрэх ажлын хэсэг гаргахаас өөр замгүй болгожээ. Эвлэрэлийн ажлын хэсгийг МАН-ын ахмад гишүүд гардан хийж байгаа бөгөөд үүнд Ерөнхий сайдаар ажиллаж байсан болон УИХ-ын даргаар ажиллаж байсан ахмад гишүүд оролцож, залуучуудыг эвлэрүүлэхээр “зүтгэж” буй юм.

Тэгвэл эхний ээлжинд намынхаа бүлгийг Г.Занданшатарын талд, УИХ-ын дэд даргыг Д.Амарбаясгалангийн талд өгч бялуу хуваасан. Одоо МАН-ын их хурал хүртэл УИХ-ын даргыг томилохгүй бөгөөд их хуралд Г.Занданшатар дахин ялагдал хүлээж, Д.Амарбаясгаланг намын даргаар батламжлах уу гэдэг асуудал асуултын тэмдэг болоод байна.

31 Oct 2025 01:01PM
346
Сэтгэгдэлүүд
Зочин2025-10-31 14:0966.181.176.128
Одоо өвгөн хэрэггүй дээ, намын дарга боллоо ч 28 оны сонгуульд, eрөнхийлөгчийн сонгуульд ч ялахгүй нь ойлгомжтой. Харин АБ намын даргаараа байвал арай сийрэг толгойтой хэдэн суудал авах байх.
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ