УИХ-ЫН ГИШҮҮН С.ЦЭНГҮҮН, Ж.БАЯСГАЛАН, Д.БАТЛУТ НАР ХАМГИЙН ОЛОН УДАА ГАДААД ТОМИЛОЛТОД ЯВЖЭЭ

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны ирцийн мэдээг олон нийтэд танилцуулдаг. Намрын чуулганы есдүгээр сарын мэдээллийг өнөөдөр ил болголоо. УИХ есдүгээр сард нийтдээ 7 удаа хуралдсан бөгөөд хуралдаанаас эмчийн чөлөөтэй, гадаад, дотоод томилолтын ажил, тасласан, хоцорсон зэргээр гишүүдийн ирцийг гаргадаг юм. Тэгвэл 126 гишүүнтэй парламентад есдүгээр сард хуралдаанд нэг ч удаа суугаагүй гишүүнээр АН-ын бүлгийн гишүүн С.Цэнгүүн байжээ.
Тэрээр чуулганы хуралд нэг ч удаа суугаагүй бөгөөд эдгээр өдрүүдэд байнга гадаад томилолттой байжээ. Харин дараагийн гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Д.Батлут нар 4 удаа гадаад томилолттой байснаараа бичигдсэн байна.
31 Oct 2025 02:13PM
292
Сэтгэгдэлүүд

7°C
