Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
“БАГШ НАР АЖИЛДАА СЭТГЭЛ ГАРГАСАН, ГЭХДЭЭ АМЬ АМЬДРАЛАА АЛДСАН”

Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаад байна. Ажил хаялт дөрвөн долоо хонож буй. Энэ долоо хоногт үргэлжилж магадгүй байна. Багш нар монголын ирээдүй болсон хүүхдүүдийг эрдэм номд сургах, зөв монгол иргэн байхад бэлтгэх гээд маш том үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд багш нарын цалин 1-1.5 сая төгрөг байгаа нь хэтэрхий бага байгаа юм. Багш нар хамгийн бага цалин авч байгаа ч ажилдаа чин сэтгэл зүрхээ гарган ажилладаг гэдгийг ажил хаясан багш нар мэдээлж байна. Гэхдээ тэд ажилдаа сэтгэл гаргасан ч өөрсдийн амь, амдралаа алдаж, ядуурлын эгнээнд амьдарч байна гэж эмгэнэн ярьж байна.

Гэвч Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын ажил хаялтыг хууль бус хэмээж, цалин нэмэх шаардлага нь хэтэрхий өндөр байгааг хэлсэн. Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж багш нарын цалинг 2.8 сая болгохоор тохирлоо хэмээн улс төрийн шийдвэр гаргалаа. Багш нарын нэхэж буй 3.5 сая төгрөгийн цалин бол олон улстай харьцуулахад хамгийн бага. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар ард иргэдийг ядуурлаас гаргах томоохон ажил хийж чадаагүй, зөвхөн улс төрийн томилгоо хийх хэрүүл тэмцэл, дотоод зөрчилдөөнд л анхаарч иржээ. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байхад төрөөс олгож буй эмч, багш нарын цалин нэмэгдэхгүй байгаад багш нар уурлаж, ажил хаяад байна.

03 Nov 2025 02:52PM
146
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ