УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНМААГ ӨМГӨӨЛӨХ ЁСЗҮЙН АЖЛЫН ХЭСГИЙГ О.САРАНЧУЛУУН АХАЛЖ БАЙНА

УИХ-ын Ёсзүйн дэд хорооны хурлыг өнөөдөр хуралдуулах байсан ч хойшлуулжээ. УИХ-ын Ёсзүйн дэд хороог УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалдах бөгөөд өмнө нь байнгын хороо байсныг ийнхүү дэд хороо болгосон билээ. Өнөөдрийн хурлаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн Д.Ганмааг “Аятайхан байгаарай. Хохино шүү” гэж хэлсэнтэй холбогдуулан гомдол гаргасныг хэлэлцэх байжээ. УИХ-ын гишүүн Д.Ганмааг өмгөөлөх ажлын хэсгийн гишүүнээр УИХ-ын жагсаалтын гишүүн О.Саранчулууныг томилсон юм байна.
Өнөөдрийн хурлаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд ёсзүйн хариуцлага тооцуулахаар хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотой хурлыг хойшлууллаа гэж УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар мэдээллээ.
04 Nov 2025 12:37PM
141
Сэтгэгдэлүүд

7°C
