Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЭМЧ НАР ТЭСЭРЧ БАЙНА

Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл өчигдөр орой шуурхай мэдээлэл хийж таван өдрийн дараа ажил хаяна гэдгээ мэдэгдлээ. Эмч нарын дундаж цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж буй. Энэ нь олон улсын дундажтай харьцуулахад хэтэрхий бага ч гэсэн монголын цалингийн дундажтай харьцуулахад дөнгөж хүрэлцэхүйц цалин юм.

Өнгөрсөн хугацаанд эмч, багш нарын цалинг хэтэрхий бага байлгасан нь улс төрчид өөрсөддөө ашигтай, сонгуулийн санал хураалтад нөлөөлүүлэх гэж ашиглаж ирсэнтэй холбоотой юм. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиар орон нутгийн багш нар сурагчдынхаа эцэг эхчүүдэд нөлөөлдөг, эмнэлгүүд өвчтөнүүд болон ойр хавийн танилууддаа нөлөөлдөг, түүгээр зогсохгүй гавьяа шагнал авах гэсэн өчүүхэн жижиг бодлоосоо болоод нийт салбараа шавартай хутгасан гэдгийг зарим эмч, багш нар хэлж, хүлээн зөвшөөрлөг билээ. Энэ нь эмч, багшийн мэргэжлийг үнэгүйдүүлэх гол шалтгаан болж улмаар улс даяараа хохирох нөхцөл болсон билээ. Тэгвэл 2026 оны улсын төсвийг батлах үеэр эмч, багш нар ээлжлэн ажил хаяж байгаа нь цалингаа нэмүүлэх гол зорилготой.

Засгийн газар өнгөрсөн өдрүүдэд багш нарын төлөөлөлтэй уулзаж 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс цалингийн доод хэмжээг 2.8 саяд хүргэхээр тохирсон. Харин энэ удаад эмч нар ажил хаяж байна. Учир нь цалин нэмэгдүүлэх зөвшилцлийн хүрээнд эмч нарын цалинг авч хэлэлцээгүй юм. Тиймээс ирэх долоо хоногийн лхагва гаригаас ЭХЭМҮТ, УНТЭ-ээс бусад эмнэлгийнхэн нийтээрээ ажил хаяхаар боллоо. Гэхдээ эдгээр эмнэлгийн эмч ажилтнууд ажил хаялтыг дэмжиж гарын үсгээ зурсан байна. Эмч , багш нарын цалинг хангалттай олгох нь тухайн улсын хүн амзүй, боловсрол, эрүүл мэндийн гээд бүх салбарт сайнаар нөлөөлдөг тул цалин нэмэгдүүлэх ажил хаялт нь зөв цаг үеэ олсон зөв шаардлага болоод байгааг ч ажил хаялтад нэгдсэн мэргэжилтнүүд үзэж байна.  

05 Nov 2025 10:32AM
235
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ