
АТГ-ын ажиллах чиг үүрэгт соён гэгээрүүлэх ажил багтдаг. Энэ хүрээнд АТГ-аас төр болон төрийн бус байгууллагуудад авлигаас ангид байх сургалтыг зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт тус газар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Далайн захиргаа, “Биокомбинат” ТӨХХК зэрэг байгууллагад авлигаас ангид байх, авлигын эсрэг байх сургалт зохион байгуулжээ.
Монгол Улсад авлигад хамгийн их өртсөн байгууллагуудад улс төрийн намууд, төрийн дунд доод шатны албан тушаалтнууд, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын ажилтнууд багтаад байгаа билээ.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 8 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 1838 албан тушаалтныг хамрууллаа.

7°C
