Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж болон асаргаа шаардлагатай иргэдийн асаргааны мөнгийг коронавирусын үед Засгийн газар нэмж байсан. Тэр цагаас хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн мөнгийг нэмээгүй байна. Ингээд эдгээр иргэд сард 300 гаруй мянган төгрөгөөр амьдарч байгаа нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн энэ үед хаанаа ч хүрэхгүй байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд цалин, тэтгэврээ нэмэгдүүлэхээр эмч, багш, ахмад настнууд Төрийн ордны гадаа жагссан. Тэгвэл өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд жагсаж байна. Энэ нь Засгийн газар өнгөрсөн хугацаанд иргэдийн туйлын ядуу амьдруулж, арга тасрахад хүргэсэн гэдгийг илтгэж байна.
2026 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх шаардлагыг ийнхүү салбар бүрээс нэхэж байна.

12°C
