Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР АЖЛАА ӨГЧ, МАН-ЫН ДАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ ҮҮ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх тухай асуудлыг ярьж эхэлжээ. Тэрээр өнгөрсөн зун Төрийн ордонд сэтгүүлчдэд ярилцлага өгч байхдаа хэд хэдэн удаа цусны даралт нэмэгдсэнээс болж ажлаасаа чөлөө авсан тухай мэдээлж байсан юм. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгч магадгүй байгааг мэдээлсэн байна.

Мөн үүнээс өмнө Хотын дарга Х.Нямбаатарыг МАН-ын даргад МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэмжиж үе уламжлах асуудлыг улс төрийн хөшигний ард олон удаа ярьж байсан. Тиймээс ч МАН-ын даргад нэр дэвшээд буй Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарын хэнийг ч Л.Оюун-Эрдэнэ дэмжихгүй байгаа тухай МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр хэлж байсныг хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаад энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болох МАН-ын их хуралд нэрээ дэвшүүлж, МАН-ын даргын төлөө өрсөлдөх асуудал яригдаж байна.

10 Nov 2025 10:29AM
З.ЗАЯА
372
Сэтгэгдэлүүд
Unen 2025-11-10 10:38103.212.117.92
Barag Unen bhaa
Уншигч2025-11-12 17:1066.181.181.148
Нямбаатар өхсөлдөх нь туйлын зөв.харин намын гишүүд сайн хяналттай байх хэрэгтэй.хотын даргаа явуулмааргүй байсан ч улс орноо хөгжүүлэх хэрэгтэй.
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ