Израил Улсад Монгол Улсын 80 гаруй иргэн оршин сууж байна

Израил Улсад Монгол Улсын 80 гаруй иргэн оршин сууж байна. Тус улсад нөхцөл байдал хүнд байгаа тул ГХЯ болон Анкара дахь ЭСЯ-наас тус улсад байгаа иргэдэд дахин анхааруулга сэрэмжлүүлэг хүргэжээ. Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт зорчихдоо нөхцөл байдлыг урьдчилан сайтар судалж, анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөсөн байна.
Тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэдэд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд:
-ГХЯ-ны +97683042222 дугаарын шуурхай утас;
–consul@mfa.gov.mn цахим шуудан;
-Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас;
-ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.
08 Oct 2024 06:31PM
293
Сэтгэгдэлүүд

11°C
