Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ИРГЭН Э НЬ ЦАХИМ ХАЯГНААС БУСДЫН НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ БАЙСНЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах албанаас фэйсбүүк, Х-ийн цахим сүлжээнд худал мэдээлэл тараасан, өндөр албан тушаалтны алдар хүндэд халдсан, мөн нэр бүхий иргэдийн нэр төрд халдаж, гутаан доромжилсон хэргийг шалгаж эхэлжээ. Нэр хаягаа нуусан эдгээр хүмүүс нь сэтгүүлчид байж болзошгүй асуудлыг ярьж байна. ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны өгсөн мэдээллээр, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Э нь телеграм, вайбер гэх гар утасны аппликейшн ашиглаж “Херо 9911”, “u bro”, “Бруно бро” гэх хаягтай хэрэглэгч нартай харилцаж, улс төрийн албан тушаалтны нэр хүндэд зориудаар халдаж, зураг, бичлэгийг нь ашиглаж эвлүүлэг хийн тарааж байжээ. Энэ нь зарим улс төрч, иргэдийг нийгэмд харуулах санаатай ажил хийсэн нь шалгалтын явцад тогтоогджээ.

Тиймээс иргэн Э-г Эрүүгийн хуулийн 13.11-т зааснаар яллагдагчаар татаж шалгаж байна. Эдгээр иргэд нь зориудаар худал мэдээлэл бэлтгэж, Үндсэн хуулиар олгосон бусдын эрх чөлөөг хохироож, нийгэмд сөрөг хандлага бий болгох аюултай үйлдэл хийсэн байна. Энэ нь Үндсэн хуулийн 19.13-т зааснаар нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн тус зүйл анги нь 2 хүртэлх жил хорих ял оноодог байна. 

12 Nov 2025 02:24PM
164
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ