
МАН-ын 31 дэх их хурал болж МАН-ын даргаар Н.Учралыг сонголоо. МАН-ын даргаар сонгогдсон Н.Учрал “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэсэн уриа хэлсэн нь олны анхаарлыг багагүй татлаа. Ардын нам өнгөрсөн 10 жил төрийн эрхийг барихдаа ард түмнээсээ алсран холдтолоо данхайсан, эсвэл монголчуудын хэлдгээр талийгч болсон хүнээ төрөл төрөгсөддөө эргэн төрөөрэй гэж хэлдэг шиг Ардын нам ард түмний хувьд үхсэн нам байсан учраас эргэн ирнэ гэж хэллээ хэмээн зарим иргэд энэ үгний утгыг тайлж байна.
МАН 31 дэх их хурлаараа намын даргаа сонгож, улмаар намын дүрэмд өөрчлөлт оруулан баталж байна. Мөн энэ хурлын үр дүнгээр МАН бага хурлын гишүүдийн тоог нэмж 590 болгон баталжээ. МАН-ын бага хурлын гишүүнд багтана гэдэг нь ардын намын арын хаалганы төсөл хөтөлбөрт хамрагдах үүд хаалга гишүүдэд нээгддэг гэж товчхондоо ойлгож болно. Тухайлбал, байр орон сууцны дэмжлэгт багтах нэг гарц ч гэж харж болно. Мөн зарим бага хурлын төлөөлөгчид албан тушаал амлах зэргээр бага хурлын гишүүдийг дэмждэг байна. Ийм эрх ямба эдлэх бага хурлын гишүүдээс МАН авах татвар, хураамжаа нэмэгдүүлсэн байна. Энэ удаагийн их хурлаар бага хурлын гишүүдийн хураамжийг жилийн 6.5 сая төгрөг болгожээ. Ингээд 590 гишүүн тус бүрээс 6.5 сая төгрөг хурааж нийтдээ 3.8 тэрбум төгрөгийг МАН төвлөрүүлэх юм.

11°C
