БНХАУ-ЫН 24626 ИРГЭН МОНГОЛД АМЬДАРЧ БАЙНА

Монгол Улсын холбогдох хуулийн дагуу нэг улсын иргэд 35 мянгад хүрч болохгүй. Гэтэл өнөөдрийн байдлаар БНХАУ-ын 24626 иргэн Монгол Улсад ажиллаж, амьдарч байна. Хятадын иргэд Улаанбаатар хотод үл хөдлөх худалдан авч, компани байгуулан, бизнес арилжаа хийж байна. Ихэнх нь байгалийн баялаг олборлож байгаа мэдээлэл бий. Хуульд зааснаар Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 106.345 гадаадын иргэн, үүнээс нэг улсын 35 мянга гаруй иргэн Монгол Улсад оршин суух боломжтой юм. Энэ тооноос хэтэрч болохгүй гэсэн зохицуулалттай юм.
Тэгвэл БНХАУ-ын 24626 иргэн манай улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байна.
17 Nov 2025 09:41AM
137
Сэтгэгдэлүүд

12°C
