Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЭХ ОРОНЧ НЭР ЗҮҮЖ ОЛОН УДАА СОНГОГДСОН С.ГАНБААТАР АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ БАЙНА

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг прокурорын байгууллагаас шалгаж, хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэхээр болжээ. Тэрээр бусдаас их хэмжээний авлига авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт буруутгагдаж байна. Өнгөрсөн зун наадмын үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бие төлөөлөгч н.Зоригтбаатарыг цагдан хорьж шалгаж байсан юм. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард түүнийг суллаж гадуур шалгаж эхэлжээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь ард олны дунд “босоо” нэрээр танигдсан шударга, эх оронч дүртэй.

Гэтэл тэрээр эх оронч нэр зүүж үнэн хэрэгтээ бусдаас их хэмжээний авлига авч, хөлжсөн байна. Тэрээр МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа багш эмч нарын цалинг нэмүүлэх олон удаагийн жагсаал хийж улс төрчидтэй ойр дотно болсон нэгэн. Энэ үеэр МҮЭХ-ны мэдлийн газруудыг бусдад маш их хэмжээний мөнгөөр зарж хувьдаа завшсан байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэргийг шүүхэд шилжүүлэн зөв бурууг тогтоох юм байна.

17 Nov 2025 04:02PM
150
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ