
МАН-ын анхдугаар бага хурал өчигдөр болж дууслаа. Тус хурлаар МАН Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг улираан томилсон бол Нарийн бичгийн дарга нараар таван хүнийг “томиллоо”. Угтаа МАН-ын бага хурлын гишүүдээс санал хурааж сонгож байгаа ч МАН-ын удирдлагад багтсан дараах хүмүүстэй хэн ч өрсөлдөөгүй юм. Тиймээс энэ бол МАН-ын шинэ дарга Н.Учралын намынхаа фракцуудын байр суурийг хадгалсан тохироотой томилгоо юм. Ингээд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, МАН-ын намын байгуулалтын дарга Б.Пүрэвдагва, Сангийн дэд сайд асан С.Мөнгөнчимэг, МАН-ын гишүүн М.Цэлмүүн нарыг шинээр Нарийн бичгийн даргаар томилсон бол МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар улирсан байна. Харин орон тооны бус нарийн бичгийн даргаар Хотын мээр асан Д.Сумьяабазар, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг томилсон байна.
Тэгвэл МАН Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ өөрчиллөө. МАН-ын удирдах зөвлөл 39 гишүүнтэй байх бөгөөд Нарийн бичгийн таван дарга нь шууд Удирдах зөвлөлд багтдаг. Ингээд Удирдах зөвлөлийн гишүүнээр Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хотын дарга Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, говийн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, төвийн бүс хариуцсан гишүүнээр УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хойд бүсийг төлөөлж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, хангайн бүсийг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, зүүн бүсийг төлөөлж УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, баруун бүсийг УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, Улаанбаатар хот хариуцсан УЗ-ийн гишүүнээр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарыг томилж, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Б.Уянга, Ч.Номин, М.Мандхай, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Э.Батшугар, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, доктор Б.Жавзандорж, МАН-ын гишүүн Б.Батцэцэг, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Ерөнхий сайдын зөвлөх А.Энхзул, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, МАН-ын нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, М.Цэнгүүн, Д.Сумьяабазар, Н.Энхбаатар, Д.Пүрэвдагва, Б.Чойжилсүрэн нарыг Удирдах зөвлөлд багтаалаа.

11°C
