Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ДОРНОД АЙМГИЙН ЧОЙБАЛСАН ХОТЫН ЗАХИРАГЧ АСАН П.МӨНХТӨР МАН-ЫН ХЯНАЛТЫН ХОРООНЫ ДАРГА БОЛЛОО

МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарыг чөлөөлж, түүний оронд П.Мөнхтөрийг томилсон байна. П.Мөнхтөр нь Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагчаар өмнө нь ажиллаж байсан МАН-ын гишүүн юм. МАН-ын Хяналтын Ерөнхий хороо нь тус намын гишүүдийн сахилга хариуцлага, ёсзүй, дэг журмыг тогтоодог голлох байгууллага боловч сүүлийн жилүүдэд зөвхөн намын даргадаа үйлчилдэг, түүний дохиураар ажилладаг сул байгууллага болон хувирсан юм. Мөн МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд мэдлэг чадвартай, намд олон жил ажилласан гишүүд бүрэлдэхүүнд багтахгүй болж, намын дарга, генсекийн ойрын хүмүүс тус хороог бүрдүүлдэг болоод байгаа нь МАН-ын гишүүдийн дунд ихээхэн нэр хүндээ алджээ.

Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагчаар ажилласан гэх П.Мөнхтөр нь тус аймаг сумыг хятад иргэдийн үүр уурхай болгосон гэж нутгийн зарим иргэд олон жил дургүйцэж ирсэн байна. Ямартай ч МАН-ын шинэ дарга Н.Учрал намынхаа удирдлагуудыг халж сольж байгаа ч тус намын улс төрд нөлөө бүхий хөгшчүүлийн байр суурийг хадгалсан томилгоо хийж байгаа нь өмнөх дарга Л.Оюун-Эрдэнийн алдааг яг давтаж байгаа дүр зураг харагдаж байна.

19 Nov 2025 10:28AM
153
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ