Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
НАС БАРСАН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ АВЧ БАЙСАН ИРГЭНД ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ШИЙТГЭЛ НОГДУУЛЖЭЭ

Баян-Өлгий аймгийн иргэн Б нь төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор 2019 оны 1 сард нас барсан хүүхдийнхээ мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй хүүхдийн тэтгэмжийг нь 4 жил авчээ. Тэрээр 2023 оны 1 сар хүртэл нийтдээ 3 сая 760 мянган төгрөгийг авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэгт буруутгагдсан байна.

Баян-Өлгий аймгийн харьяат иргэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Харин Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б-т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байна. 

2025 он гарсаар тус аймгийн сум дундын шүүхээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар завшсан олон хэрэг бүртгэгдсэн талаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдэгдсэн юм.

19 Nov 2025 03:53PM
430
Сэтгэгдэлүүд
Мөнгө идэх арга2025-11-20 16:5959.153.112.42
Манай 97 онд төрсөн эгч ой хүрээд өнгөрсөн тэр хүн 2020 онд аав бүргэлээс хасагдаагүй байсан байна, гэж байлаа , хүүхдийн мөнгийг хэн идээд байсан бол, хөдөөний хүмүүс хүүхэд өнгөрхөөр тэр мэрийг мэдэггүй явдаг
Zaya2025-11-20 21:3866.181.180.174
ta nar sain sudalsanuu ter hunii ar geriin asuudal yamar bsiin unheer hetsuu basan bol bas oor talaas ni bodhol heregtei zugeerl zavshij bsan bol huilaaraa yavhaas oor yahuudee
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ