Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛД САЙДЫН АЛБАН ТУШААЛ БАГАДСАН ГЭЖ ҮЗСЭН ТУЛ УИХ-ЫН ДАРГАД НЭРИЙГ НЬ ДЭВШҮҮЛЖЭЭ

МАН-ын шинээр байгуулагдсан Удирдах зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж, УИХ-ын даргад МАН-ын дарга Н.Учралыг дэмжсэн байна. МАН-ын удирдлагууд УИХ-ын даргаар дунд үеийн улс төрчдийг нэрлэх болов уу гэдэг хүлээлт байсан ч МАН-ын генсек Я.Содбаатар түүний талынхан МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэрийг нь дэвшүүлэн Удирдах зөвлөлөөс санал авчээ. 

МАН-ын дарга Н.Учрал Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Тэгвэл эрх барьж буй МАН-ын дарга Шадар сайд ба Эдийн засгийн хөгжлийн сайд байх нь зохимжгүй буюу намын даргад хэтэрхий багадсан албан тушаал гэж үзжээ. Мөн эрх барьж буй МАН-аас Ерөнхий сайдаар Г.Занданшатар ажиллаж, МАН-ын их хурлаас Г.Занданшатарын Засгийн газрыг хөндөхгүй гэж амласантай холбоотой Н.Учралыг УИХ-ын даргад дэвшүүлсэн байна. МАН-ын дарга Н.Учралыг өнөөдрийн нэгдсэн чуулганаар УИХ-ын даргаар томилох юм байна.

20 Nov 2025 09:53AM
241
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ