АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ТОО ЭРС НЭМЭГДЭЖ, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ ӨСЛӨӨ

Ажилгүй болсон даатгуулагчид 161 тэрбум төгрөг олгохоор төсөв батлагдсан. Энэ оны эхний 10 сарын байдлаар ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 154 тэрбум төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгосон байна.
Энэ оны 10-11 сарын ажилгүйдлийн тэтгэмжийг нийт 4675 хүн авах хүсэлтээ илгээсэн бөгөөд НДС-д орлого бүрдсэн тохиолдолд тэтгэмжийг олгож байна. Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсныг албаныхан мэдэгдэж байна. Энэ нь ажилгүй болж байгаа иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой. Нэг даатгуулагч ажлын 76 өдрийн тэтгэмж авах эрхтэй учир ажилгүйдлийн сангаар хувь иргэнд 5.6 сая төгрөгийг тэтгэмжийг олгож байна.
24 Nov 2025 10:36AM
175
Сэтгэгдэлүүд

12°C
