ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ, ЗАРИМ САЙД НАРЫГ ТОМИЛНО

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж зарим сайд нарыг томилохоор болжээ. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал УИХ-ын дарга болсонтой холбоотой ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг Тэргүүн шадар сайдаар томилохоор Ерөнхий сайд бүлгийнхээ хуралд танилцуулжээ. Харин ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилох юм байна. Түүнийг Дорнод аймгийн Засаг даргаар гурван удаа ажилласан туршлагыг үндэслэж ийнхүү сайдаар томилох саналаа гаргасан байна. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол”-ын захирал С.Наранцогтыг томилох юм. Дээрх томилгоонууд байгаа учраас Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.
24 Nov 2025 03:46PM
148
Сэтгэгдэлүүд

7°C
