Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АЛАГЧИЛСАН Б.БААСАНДОРЖИЙГ АЖЛААС ХАЛНА

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилоод жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Тэрээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талын хүн бөгөөд түүний дэмжлэгтэйгээр төрийн хэд хэдэн албан тушаалд томилогдоод байсан юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Б.Баасандорж УИХ-ын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа зөвхөн өөрийн томилсон хүндээ үйлчилж, бусдыг мэдээллээр ижил тэгш хангаагүй, гишүүдийг алагчилж үзсэн гэх муу нэр зүүжээ. Энэ нь сүүлд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ын чуулганы хуралдаанаар ил болсныг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанд өгсөн мэдээллүүдээс харж болно. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын чуулганы хуралдааны тов, мэдээлэлтэй холбоотой мэдээллүүдийг УИХ-ын гишүүдэд алагчилж буюу заримд нь хэлээд, зарим гишүүдэд огт мэдээлэл өгдөггүй зэрэг алдаа дутагдал их гаргаж байжээ.

Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан огцорсонтой холбоотой УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг ч солихоор МАН-ынхан ярьж эхэлсэн байна. Түүнийг үүрэгт ажлаа хангалтгүй хийсэн бөгөөд төрийн албыг хувийн явцуу ашгийнхаа төлөө “ашиглах” хэрэгсэл болгосон гэж зарим гишүүд үзэж байгаа юм.

 


 [N1]

 [N2]

24 Nov 2025 05:00PM
605
Сэтгэгдэлүүд
Монголхүү2025-11-24 17:1664.119.30.38
Угаасаа бууны нохой. МХГ-ыг захиалгаар татан буулгасан нөхөр. Зайлуул.
зөв 2025-11-24 17:2559.153.114.110
зөв зөв оронд нь сайн хуульч тавиарай
Увсын хүү2025-11-24 17:26202.5.206.142
Маа тавтай болж
муу 2025-11-24 18:0259.153.114.110
тамгын газартаа ямар ч нэр хүндгүй, хуульч гэхэд хэцүү , ааш зан авах юмгүй гэсээн
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ