Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
АРДЫН НАМ МОНГОЛ ТӨРИЙН БОСГООР ШОРОО АРЧЛАА

МАН төрийн эрхийг 2016 оноос хойш тасралтгүй барьж байна. Эцэс сүүлдээ олонхийн бүлэг өөрсдийгөө огцруулж, дараагийн ээлжнийхнийг хоолонд залгуулдаг болсон энэ жишиг нь албан тушаалын эрх мэдлийн төлөөх зодолдоон болж хувирсан. Угтаа МАН-ыг ард түмэн олонхи болгож байгаа нь эх орноо ядуурлаас аварч, монгол хүн бүр тайван сайхан, хангалуун жаргалтай, амьдралд нь хүрдэг цалинтай амьдрах орчныг бүтээж өг хэмээн тэдэнд олонхийн суудал олгосон юм. Гэвч эрх мэдэлд хэт умбаж, орчлон ертөнцөөс тасарсан ардын намынхан төрийн албыг төрлийн алба болгож ханахгүй парламентын танхимыг хамаатан саднаараа дүүргэж, төрийн өндөр албан тушаалын наад захын ёсзүй, хэм хэмжээ зарчмыг уландаа гишгэж байна.

МАН-аас томилогдсон Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэхдээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй хүнийг сайдаар томилж, ард олны дунд сайдын албан тушаалыг доог тохуу болгон хувиргаж, ажлын эрэмбэ дарааллаа алдаад байна. Төрийн өндөр албан тушаалтанд тавигдах наад захын шалгуурыг давахгүй, орон нутагтаа хүндлэгдээгүй, салбараа бүрэн таньж мэдээгүй, олны дунд хулгайч, луйварчингаараа удаа дараа дуудуулсан хэнийг ч болов сайд, даргын албан тушаалд томилж байгаа нь ердөө эрх мэдэлдээ шунаж үлдэх гэсэн өчүүхэн зорилгод дулдуйдаж байгаа нь сүүлийн жилүүдэд ихээхэн харагдах боллоо. Нэг үгээр МАН 2016 оноос хойш төрийн эрхийг барихдаа Монгол төрийн босгыг шороотой хольж, төрийн албаны нэр хүндийг газарт гишгэж байна.  Монгол төр ард түмэндээ хүндлэгдэхгүй, бүгд хулгайч нэр зүүж байгаа нь ердөө эрх мэдэлтнүүдийн хувийн ашиг сонирхлоос болоод байгааг тэд анзаарч харахыг ч хүсэхгүй байгаатай холбоотой. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найзууд, найзуудынх нь хүүхдүүд, эргэн тойрны туслахууд л албан тушаалд горилж томилогддог болсон энэ тогтолцоо нь монголчуудын дунд төрийн албаны ёс зүй, нэр хүнд унах том илэрхийлэл болоод байгаа юм.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл сайдын суудалд суугаад яамны дарга, ажилтнуудыг удирдаад сууж байгаа нь ганцхан илэрхийлэл. Тэнд төрийн яамны эрэмбэ дараалал алдагдсаныг илэрхийлнэ. Мөн өчигдөр л гэхэд Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн сайдаар Х.Бадамсүрэнг томилохдоо өөрийг нь дэмжсэн гэдэг ердийн шалгуур тавьсан нь олны дургүйцлийг хүргээд байна. Мөн Ерөнхийлөгчийн дэргэд олон жил дагасан Ж.Энхбаярыг Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилно гэхчлэн олон нийтэд зарласан нь Монгол төрийн босго гэж байхгүй харин эрх мэдэлтэй хүний талд орсон нь бүгдийн дарга болдог гэдэг нэр хоч, имиж зүүлгэдэг болголоо. Сүүлийн олон жил нүүрсний 44 их наядын хулгай ярьж, өдөр шөнөгүй хэрэлдэж байна. Энэ хулгайн гол зангилаа болсон "Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилно гэдэг ардын намын тохироо монгол төрийн босго бүр мөсөн нуран унасныг илтгэж байна. Монголын ард түмний амьдрал бараан саарал, дэн дун байгааг засаж сайжруулах мэдлэггүй, үр хүүхдүүд нь утаан дунд өсч торниод байгаад жаахан ч гэсэн сэтгэл нь эмзэглэдэггүй удирдагчидтай болж байгаа нь хэдхэн хүний хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх гэсэн өчүүхэн зорилгоос улбаатай юм. Энэ нь яван явсаар монгол төрийн босгыг улам бүр жижиг болгож, хэн ч тэр босгыг хэмх гишгээд гараад ирдэг болж байгаа нь монголын эмгэнэл болоод байна.

25 Nov 2025 11:22AM
З.ЗАЯА
147
Сэтгэгдэлүүд
Unen 2025-11-25 11:3359.153.114.110
Yostoi Uneen
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ