Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛДААГ ДАВТАЖ ГАРААГАА ЭХЭЛЛЭЭ

Ард түмнээс амьдралын бүх боломжийг нь хулгайлж, авлига авдаг намынхантайгаа тэмцэнэ гэж гарч ирсэн Л.Оюун-Эрдэнэ эцэст нь үзлийн муухайгаар хөөгдөж явлаа. Ерөнхий сайдын албыг зургаан жил хашихдаа өөрийг нь дэмжиж томилсон даргадаа л үйлчилж, эргэн тойрны амьдрал мэдэхгүй их мэдэгчдийн үгийг хэтэрхий их сонссоор эцэст нь өөрөө алдаад явсан Л.Оюун-Эрдэнийн алдааг МАН-ын шинэ залуу дарга Н.Учрал яг давтаж гараагаа эхэллээ.

Эрх барьж байгаа намын дарга бол үндсэндээ бүгдийн дарга гэж ойлгож болно. Тиймээс ч эрх баригч намын даргын эрх мэдэл хязгааргүй билээ. Тэд энэ эрх мэдлийг монголынхоо төлөө ашиглаж, ихийг хийж бүтээх хүнийг дэмжиж, ажиллуулах ёстой атал эргэн тойрныхоо эд мөнгөнд шунасан, амьдрал мэдэхгүй, зан араншингийн хувьд засраагүй, бусдыг юман чинээ тоодоггүй их зантнуудад өгч улс орноо самардаг увайгүй үйлдэлд ашиглах хэрэгсэл болгодог билээ. Яг энэ алдааг Л.Оюун-Эрдэнэ гаргасан байдаг. Н.Учрал, Л.Оюун-Эрдэнийн энэ алдааг давтаж эхэллээ. Авлига, хулгай, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай, төрийн сангуудын хулгай, хүчингийн гэмт хэрэг, тендерийн хулгайн хэрэгтнүүдэд хариуцлага тооцож намаа цэвэрлэх байтал эсрэгээрээ даргаар томилсоор байгаад Л.Оюун-Эрдэнэ алддаг шиг Н.Учрал яг ийм замаар гараагаа эхэлж байна. МАН-ын дарга Н.Учрал бол улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн. МАН-ын бага хурлаас өмнө Ерөнхий сайд бөгөөд МАН-ын даргад Г.Занданшатарыг үгүй бол Я.Содбаатарыг гэж ярьж байсан ч Г.Занданшатар удирдан манлайлагчийн хувьд хэтэрхий сул дорой болохоо МАН-ын бага хурлаас хойш харуулсан бол Я.Содбаатарын хувьд зоригтой шийдэмгий улс төрч биш бөгөөд зөвхөн Ерөнхийлөгчийн үгээр л улс төрийн амьдралаа замнаж яваагаа илэрхийлсэн нэгэн. Тиймээс ч МАН-ын дарга байх боломжгүй гэж үзсэн учраас гурав дахь хувилбар руу үндсэндээ шилжсэн байдаг. Ингээд нас зүс нь арай болоогүй, амьдралын туршлага бүрэн суугаагүй Н.Учрал хэрүүл дундуур, ногоон гэрлээр МАН-ын дарга болж чадсан юм.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ эрдэм номтой, шударга хүнийг дэмжиж чадаагүй. Өөрөөр хэлбэл, төрийн албаны мэрит зарчмыг уландаа гишгэж, цүнх баригчдыг сайд, даргаар томилсон байдаг. Тэрээр эзнийхээ тушаалаар авлигач, хулгайчдыг сайд даргад томилоод зогсохгүй, өөрийн багын найзуудаа ч дундуур нь хавчуулж,  сүүлд МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болгоцгоосон. Гэтэл энэ нь эцэс сүүлдээ монголын төлөө биш зөвхөн төсвийн мөнгийг найзуудаараа дамжуулж төрийн бус байгууллага, компаниуд, гадаадын инфлүүнсэрүүдэд зарцуулж байна гэх нэрийн дор хулгай хийцгээх гэсэн санаархал байсан гэх баримт олон байна. Мөн эрдэм чадалгүй, цүнх баригчид, түүний найзууд УИХ-д олонх болсон ч Үндсэн хууль зөрчиж, хуулийг яаж гууль болгож болдогийн жишээг өнгөрсөн нэг жилийн дотор илүү тод харууллаа. Яг энэ алдааг УИХ-ын шинэ дарга Н.Учрал хийж байна. Намынхаа идээ бээрийг шахах нь бүү хэл, эрдэм номтой, шударга хүмүүсийг дэмжих нь бүү хэл авлига, хулгай, ждү-чдыг дэмжиж ажлын гараагаа эхэлж байгаа нь эцэс сүүлдээ Л.Оюун-Эрдэнэ шиг авлигач нэгэн болоод хөөгдөөд явж болзошгүй.

25 Nov 2025 04:38PM
З.ЗАЯА
388
Сэтгэгдэлүүд
Ti2025-11-25 17:1559.153.114.110
Uchral ch Medku ee . Turshlagagui teneg batsaan bhoo
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ