Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Ц.ЭЛБЭГДОРЖ: Н.ЭНХБАЯР БОЛ АВЛИГЫН ЗОХИОГЧ, ГАРДАН ГҮЙЦЭТГЭГЧ, АШИГ ХОНЖОО ХАЙГЧ ЭТГЭЭД

Ц.ЭЛБЭГДОРЖ Н.ЭНХБАЯРЫГ “ХУУЧИН ХОНХНЫ ХЭЛ ШИГ ТӨРИЙН ОРДНЫ ХОНГИЛД ҮРГЭЛЖ ДОН ДОН ГЭЖ ЗОГСОХ НЬ ӨРӨВДӨМ” ХЭМЭЭН ЖИРГЭВ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг монголын авлигын үндэс суурийг тавигч, төрийн албан тушаалыг зарагч хэмээн жиргэснийг бүтэн эхээр нь хүргэж байна. Тэрээр хэлэхдээ 

"Өнөөгийн бүх хулгай, авлигыг гардан эхлүүлсэн хүн ийм юм ярьж зогсох гэж. 2000 онд Засаг тэргүүлэхдээ төрийн албан тушаалыг үнэлж зарахаас ажлаа эхэлсэн. Тэр үеийн Их Хурлын 76 гишүүний 72 нь МАХН. Намбарын Энхбаяр тус намын дарга, Ерөнхий Сайд нь байв. Түүний хулгай луйвар, дураараа дургилтад  хяналт тавих сөрөг хүчин байгаагүй, олон нийтийн мэдээлэл өнөөгийнх шиг хөгжөөгүй байв.

Энхбаяр бол өдгөө тахал мэт тархсан Монголын авлига хулгайн зохиогч, гардан гүйцэтгэгч, түүнээс ашиг хүртэж амташсан этгээд. Хулгай дээрэм түүний эхлүүлсэн үлгэр жишээгээр манай нийгмийн салаа салбар, төрийн шат дамжлага бүрт халдварлан дэлбэртлээ тархсан. Шаравжамцын Батбаяр "Энхбаярын хулгай луйварын  товчоон"-ыг ном болгон 2000 оны дундуур хэвлүүлж байв. 140 гаруй хулгай авлига, албан тушаалын гэмт үйлдлийг нь баримтжуулсан.

Энхбаярыг "Авилгын загалмайлсан эцэг", "Урт шар дээлтийн аюул", "Хулгайч мангас" гэж цоллодог байлаа. Доктор Ганбат гэх нийтлэлч Энхбаярын хулгай авлигын тухай "Аалзны Тор" хэмээх цуврал өгүүллэг "Өдрийн сонин"-д олон дугаар дамжуулан бичиж шуугиулна. Суудал сандлын арилжаа, газар олголт, хөрөнгийн худалдаа хувьчлал, улсын үйлдвэрийн газрын шахаа гээд өнгөтэй өөдтэй бүхэн рүү Энхбаярыг гараа хэрхэн дүрдгийг илчилж байсан нь тэр юм.

Өр, орд, холын элч зочин, хөрөнгө оруулагчдаас хүртэл хувь нэхэж, цавчаа хийж хүний нүүр түлж шившиг нь дэвэрч байв. 2009 оны сонгуульд ялагдангуут Энхбаярын авлига хулгайг баримтжуулсан олон хавтас Авлигатай Тэмцэх Газарт хүргэгдсэн. Мөрдөн шалгах байгууллагаас 12 удаа дуудаж, ирээгүй учир баривчлагдсанаар тэр хуулийн өмнө очсон. Ерөнхийлөгч байхдаа аргалж 2008 онд зувчуулсан "Өргөө" луйвараасаа үүдэн сандарч яваа бололтой. Түүний авлигач, хулгайч болсонд би хамаагүй. Энхбаярт үнэн байхгүй, харин хувийн атгаг сонирхол, алсын шуналтайг нь олон хүн анхааруулдаг.

Хуучин хонхны хэл шиг төрийн ордны хонгилд үргэлж дон дон гэж зогсох нь өрөвдөм..." хэмээн бичсэн байна. 

 

27 Nov 2025 10:57AM
409
Сэтгэгдэлүүд
Hdifud2025-11-27 12:4059.153.114.110
Avligach soliotoi novsh
Баагий2025-11-27 15:1166.181.191.205
За даа Элбэгдорж л хэлж байгаа болохоос үнэн л тэр юм шүү дээ..Одоо энэ урт шар дээлтийг ашиглаж дууссан бол ордны хонгилоос явуулаач дээ, нэр нүүргүй дээрээ бүр сүнс сүүдэр ч үгүй болж зайлуул
Erdenet uildver2025-11-27 22:4166.181.161.149
Ts.Elbegdorj erdenet uilveriig sailiin unee. uu bas aild ber orson emegtei geel yu yu geed shaagaad bailaa. Ichedguim baihdaa. Heree hereeniihee hariig gaihavaa
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ