
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Зэс боловсруулах үйлдвэр барих асуудлыг улс төрчид сүүлийн 50 жил ярьж байна. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Зэс боловсруулах үйлдвэрийн тендер зарлах мэдээллийг гаргасан байна. Ингээд өнгөрсөн хугацаанд Зэс боловсруулах үйлдвэрийн дүрмийг шинэчилж, Зэс боловсруулах цогцолбор ХХК-ийн Гүйцэтгэх захиралыг томилж ажилд нь оруулжээ. Ингээд үйлдвэрийн ТЭЗҮ-г эцэслэн батлуулж, стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын даалгавар, сонгон шалгаруулалтын журмын төсөл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн оновчтой хувилбарыг боловсруулж ирэх 7 хоногт ЗГ-ын хуралдаанд оруулахаар болжээ. Зэс боловсруулах үйлдвэр байгуулахад нийт 772 сая ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Урьдчилсан тооцооллоор үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2 жилийн дотор хийж ашиглалтад оруулах боломжтой юм байна. Зэс хайлуулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.1 тэрбум ам долларын борлуулалт хийнэ. Зөвхөн катодын зэсээс гадна стандарт зэс, алтан гулдмай, мөнгөн гулдмай, хүхэр, түүхий никель сульфат гээд нийт 7 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

7°C
