Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШАТАХУУНЫ МАГНАТ Х.ЖАНГАБЫЛ 500 ТЭРБУМЫН ЗЭЭЛД “ХАМРАГДАНА”

Засгийн газраас Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан. УИХ өнгөрсөн долоо хоногт тус хуулийг хэлэлцэхийг дэмжиж, энэ долоо хоногт багтаан батлахаар байна. Тус хуулиар шатахуун импортлогч компаниудад сав агуулах бариулах, нөөц нэмэгдүүлэх зорилгоор 1,6 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох юм. Тэгвэл шатахуун импортлогч компаниуд бүгд улс төрч эзэдтэй бөгөөд дийлэнх нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байгааг өнгөрсөн долоо хоногт бид мэдээлсэн билээ. Харин орон нутгийн хэмжээнд аймгийнхаа шатахууны хангалтыг бүрэн монопольддог зарим гишүүдээс өнөөдөр танилцуулж байна.

УИХ-д Баян-Өлгий аймгаас анх удаа сонгогдсон МАН-ын гишүүн Х.Жангабыл тус аймгийн шатахууны хэрэглээг 20 гаруй жил дангаараа монопольдож, шатахууны магнат болтлоо хөлжсөн нэгэн. Түүнийг 2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахын тулд ард иргэдэд шатахууны талон тарааж, санал худалдаж авсан талаар хэвлэлүүд мэдээлдэг. Тэгвэл УИХ-ын яаралтай батлах горимд оруулан батлаж байгаа дээрх хуулийн хүрээнд хөнгөлөлттэй зээлд хамрагдах дараагийн гишүүн нь УИХ-ын гишүүн Х.Жангабыл болж таарч байна. Хөнгөлөлттэй зээл гэдэг нь арилжааны банкуудаас бага хувийн хүүтэй аж ахуйн нэгжүүдэд зээл олгож, зээлийн хүүгийн зөрүүг Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөнөөс төлдөг зээлийг хэлдэг билээ.

01 Dec 2025 11:14AM
207
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ