
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх 52,5 км хатуу хучилттай авто замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа. Энэхүү зам нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумд, Ульхан боомт чиглэлийн авто замын нэг чухал холбоос болно. Замын бүтээн байгуулалтыг “Тэгш плант” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сардаа багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх энэхүү хатуу хучилттай авто зам нь Зүүн бүсийн түүхэн аялал жуулчлалын алтан гурвалжин, зүүн аймгуудыг ОХУ-ын Ульхан боомттой холбох гол зангилаа холбоос замуудын нэг хэсэг болж буйг онцлоод цаашид зүүн аймгууд болон хилийн боомтуудыг бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу эдийн засгийн ач холбогдлоор нь авто замаар холбох бодлогыг Засгийн газар барьж буйг хэллээ.

11°C
