УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ ХҮН НАМААС ГАРАХ БОЛСНОО ЗАРЛАЖЭЭ

Парламентад найман гишүүний суудалтай Хүн намаас УИХ-ын гишүүн Ж.Золжаргал гарах болсноо зарлалаа. Учир нь Хүн намын дотоод ардчилал бүрэн алдагдаж, дарга дагасан хэсэг бүлэг хүмүүст үйлчилдэг нам болон хувирсныг хэлж байна. Улс төрийн намын тухай хуулиар ирэх долоо хоногт Хүн нам их хурлаа хийх юм. Энэ үеэр хүн намын дарга, Шадар сайд Т.Доржхандыг огцруулж, тус нам шинэ даргаа сонгож магадгүй байна. Эсвэл Хүн намын дарга Т.Доржханд өөрийгөө хүрээлэгчдээр өөрийн нэрээ дэвшүүлж Хүн намын даргаар үргэлжлүүлэн ажиллах асуудал ч хөндөгджээ.
Ямартай ч УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Хүн намаас гарч, сул гишүүн болохоо зарлаад байна.
03 Dec 2025 02:38PM
155
Сэтгэгдэлүүд
тэнэг 2025-12-03 15:1359.153.114.110
тэнэг нам шдэ

7°C
