Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ХОЁР ЦҮНХ АВЛИГАД АВСАН ТЭРГҮҮН ХАТАГТАЙД 15 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ТӨЛӨВЛӨЛӨӨ

Бүгд найрамдах Солонгос улсын тэргүүн хатагтай Гон хи нэгэн сүмийн ламаас хоёр цүнх авсан хэрэг дуулиан дэгдээгээд байна. Энэ үйлдлийг солонгосчууд авлигал гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Солонгосын хууль хяналтынхан ажиллаж тэргүүн хатагтай асаныг бусдаас авилга авсан хэмээн буруутгажээ. Ингээд өчигдөр тэргүүн хатагтай асан Кимтэй холбоотой хэргийн шүүх хурал боллоо. Түүнийг энэ оны наймдугаар сараас хойш саатуулаад байсан юм. Сөүлийн төв шүүхэд болж буй шүүх хуралдааны 12 дахь удаагийн сонсголд орохын тулд хоёр засан хүмүүжүүлэх албан хаагчаар туслуулан орж иржээ.

Прокуророос Ким Гон хи-д 15 жилийн хорих ял төлөвлөж байгаагаа танилцуулсан юм.

Дээрх хэрэгтэй ижил төстэй гэмт хэргүүд Монголын өндөр албан тушаалтнуудын дунд болдог ч монголын хуулийнхан нүдээ хааж, чихээ таглан өнгөрөөдөг билээ.

04 Dec 2025 11:58AM
145
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ