Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ш.РАДНААСЭДИЙГ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН АХЛАХ ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛЛОО

Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөх Г.Даваадалайг “Эрдэнэс Монгол” ХК-ийн захирлаар томилох асуудал хөндөгдөж буй. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийг томилсон байна. УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд нь

1998-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн удирдлага, нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн

2000-2007 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст шинжээч, референт

2007-2009 онд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга

2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх

2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хуулийн бодлогын зөвлөх

2011-2012 онд Монгол Ардын Намын Намын байгуулалтын хэлтсийн дарга

2012-2014 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга

2014-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны дарга

2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2019 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

04 Dec 2025 03:48PM
559
Сэтгэгдэлүүд
сайн 2025-12-04 16:1559.153.114.110
маш сайн байна аа зөв томилгоо
Иргэн2025-12-04 17:14175.177.46.17
Оносон томилгоо байна. Алтай нутагтаа сайхан ажиллаж байсан гишүүн, тулхтай улс төрч. Даанч нутгийн дүү нь мөргөөд унагачихсан юм.
Болдоо2025-12-06 19:09202.55.188.115
Маш зөв амжилт сайн сайхныг хүсье
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ