МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Э.БИЛГҮҮНД АМЕРИКИЙН ШҮҮХ ХҮЧИНГИЙН ХЭРГЭЭР 25 ЖИЛИЙН ЯЛ ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

АНУ-ын Корнеллийн их сургуульд 2024 онд элссэн Монголын иргэн Энхбаярын Билгүүнийг тус улсын мужийн шүүхээс 25 жилээр хорих ял оноохоор төлөвлөжээ. Э.Билгүүн энэ жил 22 настай. Корнеллийн их сургуулийн 1,2 тэрбумын тэтгэлэг авч суралцаж байжээ. Томпкинс каунтийн прокурор Мэттью Ван Хоутений мэдээлснээр Энхбаярын Билгүүн нь 2024 оны 9 сарын 1 оюутны байранд зөвшөөрөлгүй нэвтэрч бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй байна.
Монгол Улсын иргэн Э.Билгүүнийг 2024 оны 9-р сарын 12-нд Корнел их сургуулийн цагдаагийн газраас Итхака хотын цагдаагийн газрын туслалцаатайгаар баривчилсан байна.
Э.Билгүүн Дархан-Уул аймгийн Дархан-Эмпати сургуулийн төгсөгч юм.
05 Dec 2025 09:08AM
334
Сэтгэгдэлүүд

4°C
