
МАН-ын дарга Н.Учрал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймгийн Засаг дарга, орлогч дарга болон цөөн тооны төлөөлөгчидтэй амралтын баазад амарчээ. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Сэлэнгэ” амралтын газарт амрахдаа Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирын асуудлыг ч хэлэлцсэн байна. Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт ээлжит хурлаа хийж, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирын 2025 оны ажилд хангалтгүй үнэлгээ өгсөн. Тус төлөөлөгчдийн хурлын дараа МАН-ын дарга Н.Учрал, генсек Я.Содбаатар нар ийнхүү хангалтгүй үнэлгээ авсан Засаг дарга Д.Пүрэв-Очир болон түүний төлөөлөгчдийг амралтанд амраажээ.
Булган аймгийн АН-ын төлөөлөгчид Засаг дарга нь хангалтгүй үнэлгээ авсан тул огцруулах асуудлыг ч хөндөж магадгүй юм байна. Харин МАН-ын дарга нар тэдэнтэй уулзахдаа асуудлыг хууль бусаар авч үлдэхээр тохирсон байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга, генсек нар ажилдаа хариуцлагагүй хандаж, муу дүн авсан Засаг даргадаа харуицлага ярихын оронд шагнан урамшуулж, амраасан байна.
Нэмж мэдээлэхэд, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нь намтар түүхээ хуурамчаар бүрдүүлж төрийн албанд ажилласан жил нь хүрээгүй байхад Засаг дарга болсон гэх асуудал ҮХЦ-д маргаан үүсгэсэн байгаа билээ.

-29°C
