
Монгол Улсын Засгийн газраас 2025 оны төсвийг хэт өөдрөгөөр төсөөлсөн байдаг. Үүний нэг тод жишээ нь нүүрсний экспортыг 70 саяд хүргэхээр төлөвлөсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Монгол Улсын төсвийн орлого 3 их наяд төгрөгөөр тасарчээ. Өөрөөр хэлбэл, Монголын төр төрийн албан хаагчдынхаа цалинг арай ядан өгч, бусад үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байна.
Төсвийн орлогын бүрдэлтийн татварын орлого 8 орчим хувьтай байгаа нь хэтэрхий хангалтгүй бөгөөд аж ахуйн нэгжүүдийн дампуурал өргөн хүрээнд явагдсаныг харуулж байна. Цаашид аж ахуйн нэгжүүд татвараа ч төлж чадахгүй, өрөнд орох эдийн засгийн ноцтой асуудал үүсчээ. Нөгөө талаар татварын орлого уул уурхайн салбараас буюу нүүрс, зэсээс бүрдэж байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд хэлбэлзэж эхэлсэн нь төсвийн орлого тасрахад хүрчээ.

4°C
