
Өнөөдөр олон улсын авлигын эсрэг өдөр тохиож байна. 2025 оны энэ өдрийг дэлхий нийт “Авлигын эсрэг залуустай хамт нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин Монгол Улсын хувьд АТГ-ын дарга З.Дашдаваа өнөө өглөө мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр мэндчилгээндээ “Авлигатай тэмцэх газар 2019-2025 онд авлигын 11006 гэмт хэрэг шалгасан бөгөөд энэ хугацаанд 3,0 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, улсын төсөвт төвлөрүүллээ. Авлигын улмаас гадаад улсад хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр хүчин чармайлт гаргасны үр дүнд нийт 13,9 сая ам.долларын хөрөнгийг улсдаа буцаан авчраад байна” хэмээн бичсэн байна. Энэ нь АТГ-ын өнгөрсөн хугацаанд хийсэн авлигын эсрэг тэмцэл юм. Мөн АТГ-ын дарга З.Дашдаваа мэндчилгээнийхээ төгсгөлд авлигатай тэмцэхэд монголын яам, агентлаг, ИТХ, орон нутгийн Засаг дарга нартаа талархал илэрхийлжээ.
Өөрөөр хэлбэл, Монголын авлигын хамгийн том сүлжээ нь яам, агентлаг, орон нутгийн ИТХ, ЗДТГ, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд зэрэг байгууллагуудаар дамжуулж албан тушаалтнууд албан тушаалын нөлөөллөөр авлига авдаг асуудал их бий. АТГ эдгээр байгууллагад өрнөсөн авлигын сүлжээг тас цавчих ёстой байдал авлигын эсрэг дэлхийн өдрөөр эдгээр байгууллагуудад талархал илэрхийлсэн нь өрөөсгөл юм.

12°C
