
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмодны боомтоор гарах галт тэрэгний болон авто замын тээвэртэй холбоотой мэдээллийг өгчээ. Нүүрсний экспортын тээвэрлэлтийг он дуустал эрчимтэй нэмэгдүүлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар 41.2 сая тонн нүүрсийг хятадын талд зараад байна. Нүүрсний экспортыг автомашинаар тээвэрлэхээс гадна Монголын төмөр замаар 3.5 сая тонн нүүрс тээвэрлэлтийн ажлыг давхар явуулжээ. Он гараад Монголын төмөр замаар 10 сая тонн нүүрс тээвэрлэх буюу хоногт 8-9 цуваа галт тэргийг гаргахаар төлөвлөж байна. Мөн энэ тоог цаашдаа хоногт 11-13 галт тэрэг гаргаж нэмэгдүүлэх юм байна.
Харин машины тээвэрлэлттэй нүүрсний экспорт хоногт 1400 машин гарч байна. Цаашид энэ тоог нэмэхээр БНХАУ-тай яриа хэлэлцээ хийх үүрэг даалгаврыг ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайханд даалгажээ. Нүүрсний экспортыг богино хуагцаанд экспортлож, хоногт 150 мянган тонн нүүрс гаргах ажлыг “Эрдэнэс тавантолгой” компанитай нийлж хийх юм байна.

4°C
