Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
АЛБАН ТУШААЛЫН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал, 

- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Б.Д нь бусадтай үгсэн тохиролцож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн, өөрийн хамаарал бүхий хүмүүст шилжүүлэх байдлаар өөртөө авсан, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Б нь орон нутагт хийгдэх ажлын төлөвлөгөөнд батлагдаагүй ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгохдоо тендер зарлалгүйгээр, нэр бүхий компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан тус компанийн дансаар дамжуулан туслан гүйцэтгэгч компанид 178 сая төгрөгийн санхүүжилт олгуулж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

- Б.Э нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэнийг ажил үүргээ гүйцэтгээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй болохыг мэдсээр байж цагийн бүртгэл гаргуулан цалин олгож бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, Д.Б нь нийтийн албан тушаалтнаар томилогдсоноосоо хойш албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хүргэн, хууль бусаар нөлөөлж, цагийн бүртгэлийг хуурамчаар гаргуулж, цалин авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Д.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 500м.кв газрыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

-Төрийн өмчит үйлдвэрийн газарт нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.О нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа тээврийн хэрэгслийн улсын дугаарын эзэмшигч нараас улсын дугаарыг бусдад шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад зөвшөөрөлгүйгээр хасалт хийж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

10 Dec 2025 03:07PM
129
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ